Манай тэргүүлэх багш нар болох Ж.Даваажаргал, Ж.Нямсүрэн нар нь дэлхийн топ иогийн сургуулийг төгсөгч анхны Монгол багш нар бөгөөд Өмнөд Энэтхэгийн Маязороос гаралтай дэлхийн багш нарын багш гэгддэг Кришнамачаряагийн эрхэм шавь нар болох Б. К.С. Аеэнгар, Шри. К. Паттаби Жойсын эрхэм шавь нар болох Мати Эзрати, Чак Миллер, Жейсон Кранделл нараас суралцсан.

Тэргүүлэгч багш нар маань зөвхөн АНУ-д суралцаад зогсохгүй иогийн өлгий нутаг Энэтхэгийн Маязорт мэргэжил дээшлүүлж улмаар Лондон, Хонг Конг, Бали, Бангкок, Улаанбаатар, Бээжин зэрэг олон хотуудад багш нарынхаа сургалтанд үргэлжлүүлэн суралцаж мэргэжил дээшлүүлсээр байна.

Бид домогт Кришнамачаряа багшаас хойш 3 дахь үеийн багш нар бөгөөд багшаас шавьд иогийг өвлүүлэн заах уламжлалаа хадгалан Виняаса иогийг заадаг.

Энэхүү аргыг анх 1900-д онд домогт Кришнамачаряа Маязорын хаанд зааж эхэлсэн бөгөөд 1980-д онд Шри. К. Паттаби Жойсоос зөвшөөрөл авсаны үндсэн дээр уламжлалт Аштанга Виняаса иогийг орчин үеийн хүний биед тохируулан шинэчлэн боловсруулсан аргаар Чак Миллер, Мати Эзрати дэлхийд түгээж эхэлсэн билээ. Намастэ иогийн сургалтууд энэхүү аргаар явагддаг. Виняаса гэдэг нь алгуурханаар алхам алхамаар ойртох гэсэн утгатай санскрит үг ба амьсгал хөдөлгөөнийг хослуулан төвлөрөлийг сайжруулснаар хөдөлгөөнт бясалгал хийх арга юм.

ЭхлэлДэлгүүрХайхСагс
0
Нэвтрэх